ЦАГ ҮЕИЙН СЭДЭВ

Засгийн газрын зарим тусгай сангаас хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт авсан төрийн өндөр албан тушаалтан, нөлөө бүхий хүмүүсийн авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй баримтууд олны анхаарлын төвд байна. Олон жилийн турш хаалттай байсан эдгээр сангийн өмнөх зарцуулалтын мэдээллийг аль болох бүрэн дүүрэн цуглуулж цаашид ил тод, нээлттэй байдлыг тасралтгүй хангах зорилгоор бид мэдээллийн сан үүсгэж байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан. Тариаланг дэмжих сан. Мал хамгаалах сан


УРСАЖ БАЙГАА ТӨСВИЙН ХӨРӨНГӨ

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээнээс өнгөрсөн жилүүдийн болон одоо үргэлжилж байгаа, удахгүй эхлэх гэж байгаа сайтар бодож төлөвлөөгүй учраас үр ашиг муутайгээс эхлээд алдаатай, хууль дүрэм зөрчсөн, хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн төсвийн зарцуулалтын талаархи мэдээллийн сан буюу иргэний нийгмийн ой санамжийг бүрдүүлж байна. Жирийн иргэн тав, арван сая төгрөг, бүр түүнээс бага мөнгөнөөс болж шийтгүүлж байхад алдаатай шийдвэр гаргасан, буруу хэрэгжүүлсэн, зохих хяналт тавиагүйгээс болж хэдэн зуун сая, тэрбумын хохирол учруулсан албан тушаалтнууд зүв зүгээр өнгөрч байгаа учраас бид ийм баримт жишээг тухайн төсөв, зээл, тусламж, төсөл хөтөлбөрийн захиран зарцуулагчийн нэр, хаягтайгаар мэдээлж байх юм.


ОНЦЛОХ СЭДВҮҮД

Олон жилийн турш ярьж шүүмжилж байгаа боловч зарим байгууллагын төсөв  ил тод, нээлттэй болохгүй байгаагийн улмаас эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ямар ч хяналтгүйгээр дур зоргоороо зарцуулсаар байна.


ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА


ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУД

Засгийн газрын 29 сан үйл ажиллагаа явуулж байна.