ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУД

Одоо ажиллаж байгаа сангууд

(Эдгээр сангууд нь 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар байгуулагдсан юм)

Байгаль орчин, уур амьсгалын сан (Анх Байгаль хамгаалах сан нэртэй байсан. 2017.02.09-ны хуулиар өөрчлөгдсөн)

Эрсдэлийн сан

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

Засгийн газрын нөөц сан

Мал хамгаалах сан

Нийгмийн даатгалын сан

Нийгмийн халамжийн сан

Соёл, урлагийг дэмжих сан (Анх Соёл, урлаг хөгжүүлэх сан нэртэй байсан. 2016.11.10-ны хуулиар ийм нэртэй болсон)

Боловсролын зээлийн сан (Сургалтын төрийн сан нэртэй байсан. 2016.09.07-ны хуулиар ийм нэртэй болсон)

Тариаланг дэмжих сан

Улсын авто замын сан

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

Шинжлэх ухаан, технологийн сан

Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан (2009.02.13-ны хуулиар нэмэгдсэн)

Зэвсэгт хүчний хөгжлийн сан (2009.07.09-ны хуулиар нэмэгдсэн)

Ирээдүйн өв сан (2009.11.18-ны хуулиар нэмэгдэж 2016.02.05-ны хуулиар ийм нэртэй болсон)

Төсвийн тогтворжуулалтын сан (2010.06.24-ны хуулиар нэмэгдсэн)

Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан (2010.12.02-ны хуулиар нэмэгдсэн)

Олон улсын хамтын ажиллагааны сан (2013.02.08-ны хуулиар нэмэгдсэн)

Монгол судлалыг дэмжих сан (2013.05.24-ны хуулиар нэмэгдсэн)

Эрүүл мэндийн даатгалын сан (2015.01.29-ны хуулиар нэмэгдэж 2018.01.01-нээс мөрдөгдөж эхэлсэн)

Засгийн газрын өрийн баталгааны сан (2015.02.18-ны хуулиар нэмэгдсэн) 

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (2015.07.09-ны хуулиар нэмэгдсэн) 

Ирээдүйн тэтгэврийн нөөц сан (2016.01.22-ны хуулиар нэмэгдэж 2019.01.01-ны өдрөөс дагаж мөрдөнө)

Спортыг дэмжих сан (2016.11.10-ны хуулиар нэмэгдсэн)

Эрүүл мэндийг дэмжих сан (2016.11.10-ны хуулиар нэмэгдсэн)

Агаарын бохирдлын эсрэг сан (2018.01.12-ны хуулиар нэмэгдэж 2019.01.10-ны өдрөөс дагаж мөрдөнө)

 

Татан буугдсан сангууд

Аялал жуулчлалын сан (2004 онд байгуулагдсан, 2015.01.23-ны хуулиар хасагдсан)

Дархлаажуулалтын сан (2006 онд байгуулагдсан. 2015.01.23-ны хуулиар хасагдсан)

Хүүхдийн төлөө сан (2006 онд байгуулагдсан. 2015.01.23-ны хуулиар хасагдсан)

Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан (2006 онд байгуулагдсан. 2015.01.23-ны хуулиар хасагдсан)

Эрүүл мэндийг дэмжих сан (2006 онд байгуулагдсан. 2015.01.23-ны хуулиар хасагдсан)

Сэргээгдэх эрчим хүчний сан (2007.01.11-ны хуулиар нэмэгдэж 2015.01.23-ны хуулиар хасагдсан)

Олон улсын гэрээний дагуу улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад улсын бусад байгууллагаас олгосон буцалтгүй тусламж, хандиваас бүрдүүлэх сан /цаашид “олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан” гэх/ (2007.01.11-ны хуулиар нэмэгдэж 2015.01.23-ны хуулиар хасагдсан)

Орон сууц хөгжүүлэх сан (2009.07.09-ны хуулиар нэмэгдэж 2015.01.23-ны хуулиар хасагдсан)

Цэвэр агаарын сан (2010.06.24-ны хуулиар нэмэгдэж 2015.11.13-ны хуулиар хасагдсан)

Инновацийн сан (2012.05.22-ны хуулиар нэмэгдэж 2015.01.23-ны хуулиар хасагдсан)

Цагдаагийн хөгжлийн сан (2013.07.05-ны хуулиар нэмэгдэж 2015.01.23-ны хуулиар хасагдсан)

Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан (2014.07.01-ны хуулиар нэмэгдэж 2015.01.23-ны хуулиар хасагдсан)

Сурталчилгаа

Posted 2018 by ИТХ

%d bloggers like this: