Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн төсөв, шилэн данс   Leave a comment

2018 оны байдлаар зөвхөн “Хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт” гэсэн цэсэн дор “УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 10 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ҮНИЙН ДҮН БҮХИЙ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН ТАЛААРХ УЛИРЛЫН МЭДЭЭЛЭЛ” гэсэн мэдээллийн жагсаалтыг оруулжээ. Харамсалтай нь ямар нэгэн тайлбар, задаргаа буюу хуулинд заасны дагуу оруулах ёстой шийдвэрийн хуулбар байхгүй.

Ийм учраас төсвийн зөв буруу зарцуулалтын талаар дүгнэлт хийх боломж алга байна.

Гэтэл олон нийтийн анхаарал хамгийн их татсан “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ (тухай бүр)” ба “Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр (тухай бүр)”-ийг Шилэн дансны хуудсандаа огт тусгаагүй байна.


МҮОНРТ-ийн өөрийн цахим сайтын “Шилэн данс” цэсний мэдээлэл. Ямар нэгэн задаргаа, тайлбар байхгүй.

 

 


2015 онд Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлэхэд түүнийг огт дагаж мөрдөхгүй байснаа олон нийтийн шүүмжлэл гарч эхэлмэгц албан ёсоор татгалзсан байгууллага бол Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз юм. Үүнийг тухайн үеийн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2015 оны 10-р сарын 13-ны хуралдаанаараа шийдвэрлэжээ. Тэр үед Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах, гишүүд нь Б.Галаарид, Д.Гоошоохүү, Б.Батжаргал, Д.Нямсамбуу, Д.Оюун-Эрдэнэ, С.Санасэр, З.Энхболд, Ж.Соёл-Эрдэнэ, С.Мягмар, Л.Пүрэвдорж, Д.Цэндсүрэн, Б.Золбаяр, А.Армен, А.Мөнхбат нар байжээ.

Үндэсний зөвлөлөөс гарсан хэвлэлийн мэдээнд, “Энэ удаагийн Үндэсний зөвлөлийн хуралдаан бусад асуудлынхаа хүрээнд Үндэсний зөвлөлийн даргаас өгсөн үүргийн дагуу Ерөнхий захиралаас шилэн данс xөтлөxгүй байгаа туxай шүүмжлэлд бэлдсэн тайлбарыг сонсов. Ерөнхий захирал тайлбартаа Шилэн дансны тухай хуулийн хамрагдах хүрээнд Олон нийтийн өмчит байгууллага ороогүй байгааг цохон тэмдэглэв. Тухайлбал хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан дараахь мэдээллийг тогтмол мэдээлнэ” гэж заасан нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газарт хамаарагдаж байна … Гэтэл шүүмжлэгчдийн зүгээс манай байгууллагыг шилэн дансны хуулийн 3.1.4-т хамаарна гэж үзэж байгаа ч, уг заалт нь “…улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага”-д хамаарах бөгөөд уг хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш МҮОНРТ нь улсын төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй байна” гэжээ.

Энэ бол хуулийн заалтыг илт гуйвуулсан хэрэг байв.  Учир нь МҮОНРТ улсын төсвөөс авдаг хэдэн тэрбум төгрөг нь авч хөрөнгө оруулалт төдийгүй төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байснаар өөр юу ч биш билээ. Ийм ч учраас удалгүй шилэн дансаа хөтлөхөөс өөр аргагүй болсон юм. Гэхдээ хагас дутуу хөтөлж байгаагаас гадна ил тод болгож байгаа зарим мэдээллийн тайлбар, хуулбар зэргийг хуулийн дагуу хавсаргахгүй байгаа юм.


 

Сурталчилгаа

Posted 2018 by ИТХ

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: