ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулал, улс төрийн намуудын суудлын мөнгө   Leave a comment

Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид орон нутгийн төсвөөс урамшуулал авах тухай заалт Монгол Улсын ямар ч хууль тогтоомжинд байдаггүй хэдий ч Иргэдийн төлөөлөгчид өөрсдөө шийдвэр гаргаж авсаар өдий хүрчээ. Монголд ИТХ-ууд байнгын ажиллагаатай биш, жилдээ хэдхэн удаа хуралддаг боловч УИХ-ын гишүүдтэй барьцах агуулгаар болон бусад шалтгаанаар зөвтгөсөн тайлбар хийдэг.  Бас зарим төлөөлөгч үүнийг сонгогдсон тойрогтоо ажиллахад зориулсан мөнгө гэж тайлбарладаг  боловч үүнийг нотлох ямар нэгэн тайлан гаргадаггүй.  Тэгээд ч энэ мөнгийг олгох албан шийдвэрт “мөнгөн урамшуулал” гэж хар дээр цагаанаар бичсэн байдаг. Зарим эх сурвалжийн хэлснээс үзэхэд, уг мөнгөний ихэнхийг төлөөлөгчид хувьдаа зарцуулдаг ажээ.
Төлөөлөгчдийн урамшууллын хэмжээ төв, орон нутагт харилцан адилгүй бөгөөд жилээс жилд нэмэгдсээр байна. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчид 2014 онд хамгийн өндөр буюу жилд 80 сая төгрөгийн урамшуулал авчээ. Сард 6,6 сая төгрөг гэсэн үг юм. Үүнээс гадна тухайн орон нутгийн сонгуулиар ИТХ-д авсан суудлын тоогоор мөнгө авдаг төдийгүй намын бүлгийн ажлын албыг байгуулж, 1-2 ажилтныг цалинжуулж өрөө, тасалгаа, техник, тоног төхөөрөмжөөр хангаж байна.
Энэ сэдвээрхи баримт жишээ, тайлбар, эрэн сурвалжлагыг энэ хуудсанд нийтэлж байх болно.



 

2018.03.06. “Урамшууллын мөнгөнд улайрагчид ба С.Амарсайханыг мөнгө тараасан мэтээр ойлгуулах ажиллагаа!” тайлбар (сэтгүүлч Оюумаа)

Бичлэгийг үзнэ үү – Бичлэг 


 

2018.03.05. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг: Урамшуулал өгөх юм уу? Үгүй юм уу? Бид нар ямар торгуулийн салааныхан юм уу? Ямар ч цалин, урамшуулалгүй яаж энэ олон иргэдэд хүрч ажиллах юм

Доорх зурган дээр дарж бичлэгийг үзнэ үү.


 

2018.03.02. С.Амарсайхан: Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг нуух шаардлага байхгүй

-Өмнө нь жилд нэг удаа бөөнд нь олгодог байсан. Тухайлбал, 2017 оны төсөвт төлөөлөгчдийн урамшууллыг олгохдоо тус бүрд нь нэг удаа 50.0 сая төгрөгөөр тооцон төсөвт суулгаж, өнгөрсөн оны 6 сард НИТХ-аас төлөөлөгчидөд олгосон. Тэгвэл энэ жилээс жилд нэг удаа бөөнөөр нь олгодог байсан зардлын хэмжээг бууруулж, холбогдох журмыг өөрчилж, дээр дурьдсанчлан төлөөлөгчдийн ажлын хариуцлагатай нь уялдуулан улирал тутамд 10.0 сая төгрөгийг олгож, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилладаг болсон.

Нийтлэлийг үзэх – http://eagle.mn/r/41333


 

2018.02.09. С.Амарсайхан даргын төлөөлөгчиддөө барьсан хоёр тэрбумын урамшуулал

… Монгол түмний баяр Цагаан сарын өмнөхөн уг урамшууллаа өгөх тогтоол үйлдэж, гарын үсгээ зуржээ. Өөрөөр хэлбэл, энэ оны хоёрдугаар сарын 9-нд НИТХ-ын тогтоол гарсан байна. Тогтоолд тусгаснаар хэд хэдэн тогтоол шийдвэрийг үндэслэж, НИТХ-ын 2017 оны тавдугаар сарын 30-ны 87 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор урамшуулал өгөх бичиг бэлэн болжээ. Ерөнхийдөө 87 дугаар тогтоол хүчингүй болсон учир НИТХ-ын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардал нэртэй урамшуулал олгогдох үүд хаалга нээгдсэн байгаа юм…

Нийтлэлийг үзнэ үү – http://www.24tsag.mn/a/159981


 

2017 оны 4-р улирал. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ

2017 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчд тус бүрт улиралд 5 сая төгрөгийн урамшуулал олгосон баримт байна. Зөвхөн 4-р улиралд нийт 35 төлөөлөгчид бүгд 175 сая төгрөг, дээрээс нь “АО 10,8 хувь” (Нийгмийн даатгалд ажил олгогчоос төлөх хувь бололтой. Энэ мөнгө урамшуулал болохыг баталсан бас нэг нотолгоо энэ юм)-ыг нэмээд 193,9 сая төгрөгийг дүүргийн төсвөөс зарцуулсан байна.

Баримтыг үзнэ үү – 2017 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд улиралд 5 сая төгрөгийн урамшуулал олгожээ


 

2017 он. Нийслэлийн ИТХ

Ямартай ч ИТХ-ын төлөөлөгч нарт олгож буй урамшуулалын энэхүү төгрөг ямар нэгэн хяналтгүй зарцуулагддаг байна. Тодруулбал, Нийслэлийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор асан Ц.Очирбатын гарын үсэг бүхий “ИТХ-ын төлөөлөгчдийн авч буй мөнгө нь цалин, урамшуулал учраас хэрхэн зарцуулсныг нь төрийн аудитын байгууллага хянах боломжгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй” гэсэн албан бичгийг “Илт од байдал сан” ТББ-д өгч байжээ.

Дэлгэрэнгүйг – Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нарт “Битгий давар” гэж хэлье


 

“Дүүрэг, сумын хурлаар хуваарилах төсөв, хөрөнгө мөнгө үндсэндээ байхгүй”

Хамгийн наад зах нь, Улаанбаатар хотод нэг л ИТХ байхад хангалттай. Гэтэл дүүрэг бүрт ИТХ-тай. ИТХ-ын төлөөлөгчид нь төрийн албан хаагчдаа дарамтлаад сууж байдаг болсон.

Яг ийм зарчим бүх 333 суманд үйлчилж байгаа. Дүүрэг, сумын хурлаар хуваарилах төсөв, хөрөнгө мөнгө үндсэндээ байхгүй. Хориод жилийн өмнө сумын ажлыг 10 гаруй хүн л хийдэг байсан . Гэтэл өнөөдөр түүнээс хэд дахин олон хүн тэнд ажиллаж, ард түмний нуруун дээр сууж, дарамт учруулж байна.

Саяхан л сумын хариуцлагатай нарийн бичгийн дарга төрсөн, тэтгэвэрт гарсан,нас барсан бүх бүртгэлээ хийгээд шилжилт хөдөлгөөнөө хариуцаад явдаг байсан. Одоо үүнийг хэчнээн хүн хийж байна? Сумынх нь өөрийн орлогоос илүү цалин, зардалтай татвар, даатгалын байцаагчид, хөдөлмөрийн нийгмийн ажилтан, тэтгэврийн байцаагч, байгаль хамгаалагчид, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, төрийн сангийн дарга, сумын орлогч гээд давхардсан, бие биендээ саад болсон нүсэр бүтэц хөдөө орон нутагт байна. Тэд бас тус тусдаа байшинд сууж, түлээ нүүрс, дизель түлш шатааж, дулаан цахилгааны зэрэг зардлыг нэмэгдүүлнэ.

Эдийн засагч Д.Даваасамбуу (Сангийн сайд, БНХАУ-д зөвлөх, ИБУИНВУ-д Элчин сайд, УИХ-ын даргын зөвлөх асан)


 

2015 он. Г.Ганхүү: Би 27 сая төгрөгөөрөө Энэтхэг, Япон, Вьетнам явж метро судалж, нэвтрүүлэг хийсэн

-Би 27 сая төгрөгөө юунд зарцуулсан гэхээр 3 газар явсан. Энэтхэг, Япон, Вьетнам явж метро судалсан, метронд нь сууж үзээд, энэ тухай маш олон нэвтрүүлэг хийсэн байгаа, манайхан үзсэн байлгүй. Би нэвтрүүлгээ UBS-ээр үнэгүй цацуулсан ба бусад ТВ-ээр цацахгүй байж болохгүй, ганцхан ТВ-ээр гараад байж болохгүй байсан учраас NTV, Боловсрол, Монгол ТВ гээд бүх ТВ-ээр цацсан, өнөөдөр Улаанбаатарт 60, 70 ТВ байна, энэ бүгдээр нь цацуулсан. Энэ бүхэн чинь өртөгтэй. Ийм юмыг манайхан зөв ойлгох ёстой. Түүнээс энийг хувьдаа зарцуулсан байх юм бол аудитаар тогтоогдох юм бол энэ асуудал мөн. Тиймээс манай нэг ангийнхан болсон 45 төлөөлөгчид маань ухамсартайгаар юу юунд зарцуулснаа тайлагнаад явдаг. Түүнээс биш нээх сенсаацлаад ингээд яваад байх юм биш.

Утга нь юу вэ гэвэл. УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах мөнгө эхлээд 10 сая, дараа нь 50 сая, 100 сая гэж байгаад одоо 2 тэрбум болсон байгаа. Үүнтэй яг адилхан шүү дээ. Тэр нь урамшуулал гэдэг нэртэй биш тойрогт ажиллах зардал гэдэг нэртэй. Урамшуулал л гэж хэл ярианд хэлэгдэж, яригдаад байгаа болохоос. Иргэд энийг зөв ойлгох хэрэгтэй. Биднээс 27 саяыг шаардаад байгаа юм бол тэр УИХ-ын гишүүдээсээ 2 тэрбум, 76-д үржүүлээд хэд болж байна, тэгээд хаана юунд зарцуулсныг нь асуу. Тайланг нь гаргаад ир, тэр үед чинь шилэн данс байгаагаагүй, юу ч байгаагүй. Ихэнхийг нь хармаалсан гэдгийг би хэлнэ. Яаж яаж хармаалсныг нь ч би мэднэ. Тэгээд асуух хэрэгтэй ш дээ…

Дэлгэрэнгүйг – “Тойргийн мөнгө”-ийг гадаадын тойрон аялалд хүртэл зарцуулж байна


 

Advertisements

Posted 2018 by ИТХ

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: