2013-2018 он. Баян-Өлгий аймгийн худалдааны битүү захын барилга (3,5 тэрбум төгрөг)

 

[Мэдээллийн карт]

Ажил, үйлчилгээ, төсөл, хөтөлбөрийн нэр:

Баян-Өлгий аймгийн худалдааны битүү захын барилга

Байршил:

Баян-Өлгий аймгийн төвд.

Тодорхойлолт:

350 орчим лангуутай байхаар төлөвлөсөн.

Албан ёсны шийдвэр:

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 50 тэрбум төгрөгийн багцын хүрээнд барьсан.

Хэрэгцээ шаардлага, ач холбогдол:

Хорь гаруй жилийн турш задгай талбайд үйл ажиллагаа явуулсан Баян-Өлгий аймгийн худалдаа эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой.

Төсвийн эх үүсвэр, төсөвт өртөг:

Монгол Улсын Ерөнхий сайдын дээр дурдсан багцаас 3,5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Хэрэгжүүлэх хугацаа:

2013-2014 он

Төсвийг захиран зарцуулагчийн нэр, хаяг:

Захиалагч:

Монгол Улсын Сангийн яам

Гүйцэтгэгч:

“Ус орчин” ХХК

Үйл явдлын цаглабар: 

2014.03.13. 

Худалдааны битүү захын нээлтийн ёслол болж УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар тууз хайчилсан байна.

2018.05.01. 

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод 2014 онд баригдсан “Жана өлке” битүү худалдааны төвийн барилгын 40 хувийг Авто тээврийн үндэсний төвд шилжүүлж, авто вокзалын зориулалтаар ашиглах шийдвэрийг саяхан Засгийн газраас гаргасан байна.

Уг асуудлаар тус захын гүйцэтгэх захирал М.Бейбитхантай холбогдож тодруулахад: “Өмнөх Засгийн газрын үед Төрийн өмчийн хорооноос тус 40 хувийг 1,5 тэрбум төгрөгөөр үнэлж, Авто тээврийн үндэсний төвд өгөхөөр болсон ч засаг солигдон ажил нэг хэсэг завсарласан. Бид нөхцөл байдлыг шинэ Засгийн газарт дахин танилцуулсан юм. Саяхан Засгийн газраас уг асуудлыг зөвшөөрч, үлдсэн 60 хувийг нь орон нутгийн өмчид шилжүүлэх шийдвэр гарсан байна. Гэвч, энэ шийдвэр УИХ-аас эцэслэн баталгаажих ёстой” гэлээ.

“Захын нэг хэсгийг манай байгууллагад шилжүүлсэн тохиолдолд доод давхрыг нь улс, хот хоорондын зорчигч тээврийн авто вокзал, дээд давхрыг нь офиссын зориулалтаар ашиглана. Цагдаа, банк, татвар, даатгал, цагдаагийн байгууллагын салбаруудыг бас оруулж нэг цэгийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн дэргэд нь Тээврийн хэрэгслийн суурь оношилгооны төв баригдана” гэсэн мэдээллийг Авто тээврийн үндэсний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга Т.Сайдол өглөө.

Дээрх байгууламж нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон ч хотын захад байрласан гэх шалтгаанаар бизнес эрхлэгчид ороогүй өдий хүрсэн юм. (МОНЦАМЭ).

2018 оны 10-р сар.

Одоогийн байдлаар ашиглагдаагүй, хоосон байна.


 

Асуудал. Үнэлэлт дүгнэлт. Байр суурь:

Сурталчилгаа

Posted 2018 by ИТХ

%d bloggers like this: