2013 – 2019 он. Ховд аймгийн төвийн битүү захын барилга

 

[Мэдээллийн карт]

Ажил, үйлчилгээ, төсөл, хөтөлбөрийн нэр:

Ховд аймгийн битүү захын барилга

Байршил:

Ховд аймгийн төвийн Жаргалант сумын нутаг дэвсгэр, “Их буян” захын дэргэд.

Тодорхойлолт:

Монгол Улсын хэмжээнд хамгийн томоохонд тооцогдох худалдааны битүү байгууламжийн нэг юм.  Нийтдээ 1200 хавтгай дөрвөлжин метр талбайтай. 500 орчим лангууны багтаамжтай. Сэндвичээр барьсан.

Албан ёсны шийдвэр:

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 50 тэрбум төгрөгийн багцын хүрээнд баруун буюу гурван аймагт орчин үеийн худалдааны төв барьж байгуулах төслийн нэг юм.

Хэрэгцээ шаардлага, ач холбогдол:

Урьд нь жилийн дөрвөн улирлын турш задгай талбайд үйл ажиллагаа явуулдаг байсан Ховд аймгийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид өвлийн улиралд тав тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.

Төсвийн эх үүсвэр, төсөвт өртөг: 

Монгол Улсын Ерөнхий сайдын дээр дурдсан багцаас 3,7 тэрбум төгрөг, түүнээс гадна худалдаа эрхлэгчдийн 1 тэрбум  орчим төгрөгийн оролцуулан барьж байгуулжээ. Бас 2015 онд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан “улсаас нийт 3,5 тэрбум хувь хүмүүсээс 1,2 тэрбум” төгрөг гаргаж барьсан гэж мэдэгдэж байв.

Хэрэгжүүлэх хугацаа:

2013-2014 он

Төсвийг захиран зарцуулагчийн нэр, хаяг:

Захиалагч:

Монгол Улсын Сангийн яам

Гүйцэтгэгч:

“Ус орчин” ХХК

Ажлын явц:

2012 оны 9-р сарын 23. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Ховд аймагт хүрэлцэн ирж ажиллахдаа Баруун бүсийн худалдааны төвийн ажил байдалтай танилцаад төрийн болоод хувийн компанийн дэмжлэг ч юм уу ямар нэгэн хэлбэрээр Ховд аймгийг ойрын хоёр жилийн дотор битүү зах буюу худалдааны төвтэй болгохоор амлав.

2013 оны 6-р сар. “Ус-Орчин” ХХК барилгын ажлыг эхлүүлжээ.

2014 оны 2-р сарын 21. Ховд аймгийн төвд 500 түрээслэгчийн багтаамжтай битүү худалдааны төвийн нээлт, ёслолын тууз хайчлах арга хэмжээ болж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Д.Батцогт, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ХАХНХ-ын дэд сайд Э. Тамир, ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан нарын аймаг орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид, гүйцэтгэгч компани, иргэд олон нийтийн төлөөлөл оролцсон.

2014-2015 он. Барилгыг ашиглаж эхэлснээ удалгүй больжээ. Чанаргүй баригдсан нь илэрч зарим хэсэг, тухайлбал, дээврээс ус гоождог хэсгийн засварлаж, шалны тоос шороог багасгахын тулд битүү нийтийн зам, коридорыг плитан шалтай болгох зэрэг арга хэмжээ авсан боловч асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсангүй. Энэ хооронд ихэнх нь улсын төсвийн хөрөнгөөр баригдсан энэхүү барилга байгууламжийг зарим компани, бизнес эрхлэгчид эзэмшилдээ авах оролдлого хийснээс өмчийн маргаан гарч асуудал бүр хүндэрчээ.

2018 оны 6-р сарын 28. Улсын Их Хурлын 61 дугаар тогтоолоор Ховд аймгийн худалдааны битүү захын барилгыг төрийн өмчөөс Ховд аймгийн орон нутгийн өмчид шилжүүлсэн байна. Ингэхдээ төсөвт өртгийг 3,662 тэрбум төгрөг гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, асуудлыг орон нутгийн удирдлага жишээлбэл, нэг тэрбум төгрөгийн хөрөнгөө оруулсан компани, бизнес эрхлэгчид, лангуу түрээслэгчдийг хувь, хувьцаа эзэмшигчид болгох зэрэг хувилбараар шийдвэрлэх үүрэг хүлээжээ. Одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.
2018 оны 10-р сар. Битүү захын барилгыг ашиглаагүй, хоосон хэвээр байна.

 


 

Асуудал. Үнэлэлт дүгнэлт. Байр суурь:

Өнөөдөр Ховд аймгийн худалдааны битүү захын үйл ажиллагаа зогссон байна. Энэ нь барилгын ажлын чанар муугаас (жишээлбэл, халаалтын асуудлыг олигтой шийдвэрлэж чадаагүй), бас төрийн байгууллага, орон нутгийн засаг захиргаа, газраа олгосон компани, түрээслэгчдийн хоорондын өмчлөлийн маргаанаас болж байна.

Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачлагаар Баян-Өлгий ба Увс аймагт нэгэн зэрэг барьж байгуулсан төстэй хоёр битүү захын үйл ажиллагаа бас л жигдрээгүй байна.  Энэ гурван захын барилгад улсын төсвөөс нийт 9.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ.

Ийм их хэмжээний хөрөнгө 2013 оноос хойш 5 жилийн турш үр ашгаа өгөхгүй байна гэсэн үг юм.

Хариуцлагыг хэн хүлээх вэ?

Сурталчилгаа

Posted 2018 by ИТХ

%d bloggers like this: