2014-2019. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын захиалгатай барилга (Концессоор, төсөв тодорхойгүй)

 

[Мэдээллийн карт]

Нэр:

Уг барилгын талбайн хашаан дээр байрлуулсан самбар болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээн дээр “контор” гэснээс өөр нэр бичигдээгүй. Гэхдээ зураг болон бусад мэдээллээс үзэхэд офис-үйлчилгээний барилга гэж ойлгогдож байна.

Тодорхойлолт:

Цутгамал төмөр бетон хийцтэй, 16 давхар өндөр барилга юм.

Байршил:

Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр.

Хугацаа:

Барилгын ажил 2018 оны 8-р сард эхэлсэн ба 2010 онд дуусгаж ашиглалтанд оруулна.

Албан ёсны шийдвэр:

2012 онд Нийслэлийн ИТХ-аас баталсан орон нутгийн концессын зүйлийн жагсаалтад Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж буурин дээр нь офис-үйлчилгээний барилга барих эрхийг “Асар өргөө” ХХК-д  олгожээ.

Хэрэгцээ, шаардлага, ач холбогдол:

Нийслэлийн А бүсэд ийм томоохон барилга барих нь хувийн компанид ихээхэн ашигтай ч хэт төвлөрөл дээр улам нэрмээс болохоор байна.

Төсвийн эх үүсвэр, төсөвт өртөг:

Тодорхойгүй. Барилгын тодорхой талбайг нийслэлд үнэ төлбөргүй шилжүүлэх учраас төсвөөс мөнгө гарахгүй.

Захиалагч:

Нийслэлийн Засаг даргын тамгын газар

Гүйцэтгэгч:

Ерөнхий гүйцэтгэгч “Асар өргөө” ХХК

Эзэмшигч:

“Асар өргөө” ХХК (Концессын гэрээгээр)

Үйл явдлын цаглабар:

2010. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 07-262/770 тоот дүгнэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын 1946 онд баригдсан хуучин барилгыг буулгахаар болсон байна.

2016. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгав.

2018 оны 8-р сар. Шинэ барилгын ажил эхлэв.


 

Асуудал. Үнэлэлт дүгнэлт. Байр суурь

Нийслэлийн төвд дахин нэг 16 давхар өндөр офисын барилгыг автомшины задгай зогсоол, мод, цэцэрлэг бараг үгүйгээр (зургаас харахад) бариулж байна.

Анх байгуулсан концессийн гэрээнд, нийт 12150 м2 талбай бүхий 15 давхар, доороо хоёр давхар автомашины зогсоолтой барилгыг 3 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр барьж 2016 оны ашиглалтад оруулах, ингэхдээ шинэ барилгын 4114 м2 талбайг үнэ төлбөргүйгээр Нийслэлийн өмчид шилжүүлэн, үлдсэн талбайг өмчлөн ашиглахаар тусгасан байсан. Одоо давхар, зай талбай нь нэмэгджээ.

Үүнийг сайн концессын гэрээ гэж хэлэхэд ч ихээхэн эргэлзээтэй юм. Энд нийслэл болон дүүргийн байгууллагуудыг оруулах шаардлага байгаа бол үнэмшилтэйгээр тайлбарласан зүйл алга. Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа байгууллагууд Сэлбэ голын эрэг дээрх 10 давхар шинэ байранд нүүж ороод иргэдэд үйлчлэх нэгдсэн үйлчилгээний төвтэй болсон, харин нийслэлийн захиргааг Яармаг руу нүүлгэхээ зарласан билээ. Нийслэлийн засаг захиргаа, Сүхбаатар дүүрэг байтугай нийслэлийн төв хэсэг ч конторын барилгаар огтхон ч дутагдаагүй.

Хэрвээ энэ газрыг хэт өндөр биш барилга барих, автомашины зогсоол, мод цэцэрлэг хангалттай байх болзолтойгоор хуулинд заасны дагуу дуудлага худалдаагаар зарсан бол нийслэлийн төсөвт хэдэн тэрбумын орлого оруулах боломжтой байсан нь эргэлзээгүй.

Сурталчилгаа

Posted 2018 by ИТХ

%d bloggers like this: