2016–2019 он. Замын цагдаагийн газрын урд уулзвар дээрх автозамын гүүрэн гарцын байгууламж   Leave a comment

[Мэдээллийн карт]

Ажил, үйлчилгээ, төсөл, хөтөлбөрийн нэр:

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих

Байршил:

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар, Сэлбэ гол, төмөр замын дээгүүр.

Тодорхойлолт: 

Гүүрэн гарцын барилга байгууламжийн зураг төслийг боловсруулж барьж байгуулах ажил юм. Энэ нь 96 тулгуур том багана, 3 рамптай олон түвшинт гүүр,  ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэг, явган гүүртэй төмөр гүүр байна.

Албан ёсны шийдвэр:

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоол.

УИХ-ын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төмөр замтай огтолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих” ажлын хүрээнд.

Хэрэгцээ шаардлага, ач холбогдол:

Гүүрэн гарц нь баригдсанаар, төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбож саадгүй нэвтрүүлэх босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгоно.

Төсвийн эх үүсвэр, төсөвт өртөг:

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн нэг хэсэг болох 42,38 сая доллар. (Зарим мэдээллээр 47 сая ам.доллар). Санхүүжүүлэгч нь Хятадын “Экспорт-Импорт” банк.

Хэрэгжүүлэх хугацаа:

Анх 2016 оны 12-р сараас 2019 оны 10-р сар хүртэл 2 жил хагасын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Харин одоо 1,6 жилийн хугацаанд үргэлжилж 2019 онд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

Төсвийг захиран зарцуулагчийн нэр, хаяг:

Улаанбаатар хотын Засаг дарга Су.Батболд

Захиалагч:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар.

Гүйцэтгэгч:

Ерөнхий гүйцэтгэгч – “Хятадын төмөр замын 20-р товчоо” групп корпораци

Ажлын явц:

Барилга байгууламжийн ажил 2018 оны 4-р сард эхэлсэн.

2018 оны 8-р сарын байдлаар: 

 



 

Асуудал. Үнэлэлт дүгнэлт. Байр суурь. 

2016 онд гүүрэн гарцны талаар “Гудамж” төслөөс санал болгож байсан хувилбар:

Хоёр хувилбарыг харьцуулсан байдал: 


 

2018.05. MAD Urban компанийн захирал Кристофер де Грубен: 

… Одоо хийхээр төлөвлөж буй ажлуудын ихэнх нь сайн шийдэл биш. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Олимпийн гудамжинд бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн, шинэ гүүр байна. Үнэхээр аймшигтай санаа” хэмээн ярих түүнийг Кристофер Грубен гэдэг. 12 жилийн өмнө Улаанбаатарт ирж ажиллаж эхэлсэн тэрээр MAD Urban хэмээх хот төлөвлөлтийн компанитай.

Түгжрэлийг бууруулахын тулд бид шинэ гүүр барьж байгаа шүү дээ?
– Америкчуудын жишээг ярьж өгье. Нэгдүгээрт тэр гүүр нь хурдны замд зориулсан, дунд нь зогсох шаардлагагүй, алсуур тойрдог гүүр. Зарчмын хувьд ийм гүүрийг хотоос зайтай, хурдны зам дээр байгуулдаг. Гэтэл одоо энд хотынхоо төв дунд тийм гүүр барьж байна. Америкийн хотууд өнгөрсөн зуунд барьсан тэр гүүрнүүдээ нураахаас өөр сонголтгүй үлдсэн. Эхнээс нь нурааж, системийг шинэчилж эхэлсэн. Тэгэхээр нэг л зүйлийг баттай хэлж чадна. Олимпийн гудамжинд барих гэж буй гүүрийг 15 жилийн дараа нураана гэж 100 ам. доллароор мөрийцөхөд бэлэн байна.

Тэгвэл гүүр барьж байхаар нүхэн гарц хийвэл ямар вэ?
– Яг энэ асуултыг инженер хүнээс асуусан нь дээр байх. Гэхдээ миний хувьд машиныг газар дээр явуулснаас газар доогуур явуулахыг илүүд үзнэ. Элон Маск яг үүнийг хийж байгаа шүү дээ.


 

2018.06. Нийслэлийн авто замын газрын дэд дарга Б.Индра:

-Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцыг нүхэн гарцаар хийсэн бол усны судлаас эхлээд олон асуудал тулгарах байсан Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрийг нүхэн гарцаар хийх боломжтой байсан гэх мэдээллүүд их тарсан. Тэр нь ямар ч батлагдсан зураг болон ТЭЗҮ байхгүй байсан л даа. Үүнийг хариуд тоо баримт, техникийн үндэслэлтэй няцаалтыг багагүй хийлээ. Энгийнээр бодоод үзэхэд нүхэн гарцаар хийсэн бол нарны зам 100 хувь хаагдах байсан. Энэ зам хаагдана гэдэг чинь хүн дээр жишвэл артерийн судсыг нь тасалсантай адил хэмжээний асуудал юм. Гүүрэн гарцаар хийж, Туул коллекторыг хөндөхгүй хийхэд л хоёр сая ам.доллар зарцуулагдсан шүү дээ. Хэрвээ Туул коллекторыг хөндөж хийсэн бол энэ өртөг нэгээс хоёр дахин өсөх байсан. Яаж дөрвөн сая ам.доллараар нүхэн гарц хийх байсан юм бэ. Мөн газрын хөрсөн доор усны судлууд бий. Тэр судлуудыг нь хэрхэн яаж шийдэх гэх мэт олон асуудал гарч ирэх байсан. Усыг насосоор шавхах зэрэг байнгын ажиллагаа, зардлууд их шаардагдах талтай.


 

Сурталчилгаа

Posted 2018 by ИТХ

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: