ТӨРИЙН БАЙГУУЛЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНУУДЫН АВТОМАШИНЫ ЗАРДАЛ

2016 онд улс орны эдийн засаг, төсвийн хүндрэлтэй байдлыг харгалзан УИХ ба Засгийн газраас тансаг хэрэглээг хязгаарлах, түүний дотор өндөр үнэтэй автомашин худалдан авахгүй байх талаар удаа дараа шийдвэр гаргаж байсан ч огт хэрэгжихгүй байна. Хамгийн гол нь шийдвэр гаргасан хүмүүс өөрсдөө зөрчиж байна

Энэ тухай мэдээллийг энэ хуудсанд дэлгэн харуулж байна.  


2018. ХЗДХЯ ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар. 

Ямар нэгэн тендер зарлалгүй, төрийн мөнгөөр ийнхүү тансагласан нь мэдээж өөрөө хууль зөрчсөн үйлдэл. ХЗДХ-ийн сайдын үйл ажиллагааны зардлыг ХЗДХЯ-ны төсөвт суулгаж, түүнээсээ зарцуулах ёстой. Үүнтэй адил ШШГЕГ-ын төсвийг улсын төсөвт суулгаж зориулалтын дагуу зарцуулах учиртай. Гэтэл ШШГЕГ-ын төсвөөр “Lexus 570” машиныг ХЗДХ-ийн сайдын хэрэгцээнд худалдан авч өгчээ.

Дэлгэрэнгүй – ШШГЕГ-ын орлого ба Ц.Нямдоржийн машин


2017.12. Тодорхойгүй

Төрийн үйлчилгээнд явах ёстой машинууд дарга нарын ар гэрийн амьдралын хэрэгцээнд явж хүүхдүүдийг нь сургууль, цэцэрлэгт зөөдөг. Өнөөдөр л гэхэд 15.30 минутын үед “Орчлон” сургуулийн хичээл тарах үеэр төрийн тусгай албанд явдаг маяктай “01-66 УБҮ” дугаартай “Ниссан” маркийн автомашин сургуулийн хүүхэд авч харагдсан. Уг нь энэ машины хөдөлгүүр татвар төлөгчдийн хөлс хүчээр хөдөлдөг байлтай.

Дэлгэрэнгүй – Айлын хүүхэд зөөдөг Төрийн машин


2017.07. Говьсүмбэр аймаг

Энэ жилийн Говь-Сүмбэр аймгийн наадмаар нааадамчид хурдан хүлгүүдээс гадна цэнгэлдэхийг тойруулан сойсон аймгийн дарга нарын тансаг хөлгүүдийг харж нүд хужирлажээ.

Дэлгэрэнгүй – Говь-Сүмбэр аймгийн дарга нарын “00-01”-ээс “00-09” хүртэл дугаартай тансаг төмөр хөлгүүд …


 2017. Улсын Их Хурлын дарга

Зургийг –  УИХ-ын дарга М.Энхболдын унаа


Өндөр хөгжилтэй орнуудад албаны машины дугаар ялгаатай байдаг

Жишээг үзнэ үү – АНУ-ын Засгийн газрын автомашины дугаар


 2014. Яам, агентлагуудын албан хэрэгцээний жип машины жагсаалт 

 


2013 онд Улсын төсвөөс 16,7 тэрбум төгрөгийг зөвхөн машин авахад зарцуулжээ

Аль байгууллага ямар машиныг хэдэн төгрөгөөр худалдаж авсан задаргааг харуулсан зураглалыг энд дарж үзнэ үү.


 

Advertisements

Posted 2018 by ИТХ

%d bloggers like this: