4. Худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд иргэний нийгмийн оролцоо (Мониторинг)   Leave a comment

МОНИТОРИНГИЙН ТОВЧОО
«Төрийн ба орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хууль»-ийн дагуу 2012 оноос хойш тендерийн үнэлгээний хороонд мэргэжлийн ба төрийн бус байгууллага, тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөл орж ажиллаж байгаа практикт хийх мониторингийг “Захиргааны шинэ санаачлага” төрийн бус байгууллага (гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв) 2017 оны хоёрдугаар хагаст хийж гүйцэтгэв.

Мониторингийн  дүнд 2015 оноос хойшхи хугацааны үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, түүнд орсон ТББ-ын төлөөллийн мэдээллийн сантай болоод байна.
Мониторингийн дүгнэлт, зөвлөмжийг 2017 оны 10-р сарын 26-нд төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөлд танилцуулжээ.

“Төрийн ба орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай  хууль“-ийн 47.4-р заалт

Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэрэгжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн дэвсгэрийн иргэдийн Төлөөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна”

 

2012 оноос хойш тендерийн үнэлгээний хороонд мэргэжлийн ба төрийн бус байгууллага, тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөл орж ажиллаж байгаа байдалд мониторинг хийх явцад ил тод болсон зарим жишээ, баримтууд

  • Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн өдрийн цайны тендерийг аймгийн ЗДТГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтэс зохион байгуулахдаа Иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг ороцуулахгүй байна (Завхан аймгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй хийсэн ганцаарчилсан уулзалтаас)
  • Нэг удаа үнэлгээний хорооны  хурал болж байхад Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга руу тендерт оролцогч компанийн захирал дахин дахин утасдаж “манай компани заавал шалгарах ёстой шүү” гэж шаардсан тохиолдол гарсан (Төрийн өмчийн зохицуулах газраас зохион байгуулдаг үнэлгээний хороонд Иргэний байгууллагын төлөөллийг хэрхэн оролцуулж байгаад  ганцаарчилсан ярилцлагаас).
  • Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны албанаас 2017 онд зохион байгуулсан  үнэлгээний хорооны  55 удаагийн хуралд иргэний нийгмийн төлөөллийг тавхан удаа оролцуулжээ.
  • Ихэнх яамдууд тендер зарлаад үнэлгээний хороонд төрийн бус байгууллагын төлөөллийг бараг оролцуулахгүй байна.
  • Эрүүл мэндийн чиглэлээр тендерийн хорооны үнэлгээний хуралд иргэний нийгмийнхэн байнга оролцдог боловч чанаргүй эм худалдан авах явдал байсаар байна.
  • Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл үнэлгээний хороонд оролцохдоо идэвх  санаачлага муутай, сонгон шалгаруулах процессийн  ил тод шударга байдлыг хангах талаар хичээдэггүй, ядахдаа хурлын тэмдэглэлд байр сууриа илэрхийлэхгүй байна. Тэд сөрөг саналтай байлаа ч юу хийхээ сайн мэддэггүй (Сангийн яамны худалдан авах газрын ажилтны ярианаас)  
  • Нэг удаа тендерийн материалтай танилцах гэхэд ширээ сандал өгөхгүй, коридорт үз гэх дарамтанд оруулах явдал гарсан (БСШУЯ-ны үнэлгээний хорооны гишүүнээр оролцсон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл)
  • Сөрөг санал өгсөн тохиолдолд утсаар дарамтлах тохиолдол гардаг
  • Төрийн өмчийн зохицуулах газрын тендерийн 40-45 үнэлгээний хорооны хуралд ганцхан иргэний байгууллага оролцсон байна.
  • Барилга, авто замын зэрэг худалдан авалтын үнэлгээний хороонд «мэргэжлийн ба төрийн бус байгууллага»-ыг гол төлөв мэргэжлийн байгууллагууд төлөөлж байгаа нь учир дутагдалтай. Тэдгээрийг гол төлөв тухайн салбарын компанийн захирлууд үүсгэн байгуулсан, төлөөний хүмүүс удирдаж байдаг.
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд “ҮЭ-ийн хорооны төлөөлөл”-ийг оруулжээ. Гэтэл тэд тус байгууллагын албан хаагчид байна.
  • Үнэлгээний хороонд ажилладаг нь орон нутгийн иргэдийн хэн нь хэн болох тухай ямар нэгэн мэдээлэл огт байдаггүй.

 

Худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, түүнд төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон тухай мэдээллийн сан

2015-2017. Аймгууд. Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүн

2015-2017. Улаанбаатар. Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүн

2015-2017. ХААГ. Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүн

2015-2017. Яамд. Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүн

Advertisements

Posted 2018 by ИТХ

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: